Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар хотын захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар импортын машинд улаанбаатарын улсын дугаар олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн ч эсэргүүцэлтэй тулгарч байгаа талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Импортын машинд улсын бүртгэлийн дугаар олгохгүйтэй холбоотой хууль өнгөрсөн онд батлагдсан. Энэ жил л хэрэгжиж байгаа юм. Машины ченжүүдээс айхгүй. Тэд 140 мянган машин оруулж ирчихээд байгаа юм. Энэ их машин явах зам хотод байхгүй. Тэд суулт хийг, би хэлэх үгтэй.
Батлагдсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэх эрх О.Алтангэрэл сайдад байхгүй, Үндсэн хуулийн цэц мэднэ” гэсэн юм.