Монгол брэнд Нью-Йоркийн худалдааны гол цэгт салбараа нээлээ

Монгол брэнд Нью-Йоркийн худалдааны гол цэгт салбараа нээлээ

АНУ-ын Нью-Йорк хотын худалдааны гол цэгт байрлах “Окулус” төвд Монголын гутал үйлдвэрлэгч “Чиг” брэнд шинэ салбараа нээжээ.

“Окулус” нь өвөрмөц хэв маяг, орчин үеийн архитектурын шийдлээрээ аялагч, жуулчдын анхаарлыг татдаг Нью Йоркийн худалдааны гол цэгт байрладаг төв юм. “Чиг” гутлын брэнд нь жилд 1490 ширхэг үхрийн шир, 3226 ширхэг хонь ямааны арьсийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж байгаа 20 жилийн туршлагатай компани аж.

Сонирхуулахад, Уг брэндийн арьсан углааш АНУ-ын Нью Йорк хотноо худалдаалагдаж эхлээд байсан бол ийнхүү өчигдөр /2024.11.15/ шинэ салбараа нээлээ.