Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр юм. Эл өдөр үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг хэмээн Монголчууд үздэг.
Учир нь Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Тэгвэл шинийн 15-ны энэхүү билэгт сайн өдөр Монголын Бурханы шашны тэргүүн Оройн дээд Очирдара X Богд Жэвзүндамба хутагт Богд хааны ордон музейд зиндааны лам нартайгаа морилон саатлаа.