Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд өрөөнд гал гараад байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 02:18 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв 3 өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж иргэд унтраасан байсныг шалгаж, утаажилтын бүсээс 35 хүн /23 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргажээ.