Автомашины дугаарыг хоногт 5500 төгрөгөөр хадгална гэв

Автомашины дугаарыг хоногт 5500 төгрөгөөр хадгална гэв

Автотээврийн үндэсний төвөөс иргэд автомашинаа зарахдаа хуучин дугаараа хадгалах боломжтой хэмээн мэдэгдсэн. Гэвч улсын дугаарыг хадгалахад хоногийн 5500 төгрөгийн төлбөр төлөх аж. 

Журамд зааснаар эхний удаад 90 хоног дугаараа хадгалах боломжтой. Энэ хугацааг дахин 90 хоногоор сунгуулснаар нийтдээ 180 хоног улсын дугаарыг хадгалж болно. Гэвч хэр удаан хугацаанд дугаар хадгална, тэр хэрээр хэтэвчнээс гарах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ.  Тухайлбал, арав хоног дугаар хадгалахад 55 мянган төгрөг төлөх шаардлагатай бол 30 хоног хадгалахад 165 мянган төгрөг, 90 хоног хадгалахад 495 мянган төгрөг, 180 хоног хадгалахад 990 мянган төгрөг төлөх юм.

Нэг үгээр хэлбэл, хуучин дугаараа хадгалж байгаад шинэ машиндаа “зүүнэ” гэдэг нь бас л мөнгө шаардсан ажил болж хувираад байна. Үндсэндээ шинэ дугаар авах, хуучин дугаараа хадгалах хоёрт ялгаа бараг үгүй болж буй юм.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө