Байрны орцонд газ цацсан байж болзошгүй асуудлыг шалгахад ямар нэгэн химийн элемент гэх зүйл илрээгүй байна

Байрны орцонд газ цацсан байж болзошгүй асуудлыг шалгахад ямар нэгэн химийн элемент гэх зүйл илрээгүй байна

Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрны орцонд газ цацсан байж болзошгүй талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 13.40 цагийн орчимд “Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо нэгдүгээр байр 3-р орц орцон дотор сонин үнэр үнэртээд амьсгалахад хэцүү байна гэх” дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас НОБГ-тай хамтран зориулалтын багажаар шалгахад ямар нэгэн химийн элемент гэх зүйл илрээгүй бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.