З.Батбаяр: Барилга нэмж барихаасаа өмнө тухайн газрын усны асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй

З.Батбаяр: Барилга нэмж барихаасаа өмнө тухайн газрын усны асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй

Туул голд хийсэн шинжилгээний хариу болон ус савлан үйлдвэрлэгч ААН-үүдэд хийсэн шинжилгээний тайланг танилцууллаа. 

Усны газрын дарга З.Батбаяр, "Ус сувгийн удирдах газраас буюу төвийн төвлөрсөн шугамаас ууж буй ус чанарын шаардлага хангасан байгаа боловч төвлөрсөн бус шугамнаас өгч буй ус буюу Зайсан хэсгийн ундны уснаас гэдэсний савханцар вирус илрээд удаж байна. Тухайн газарт амьдарч буй 18 мянган иргэн гэдэсний савханцар вирус аваад зогсохгүй цаашаа хүмүүст тараасаар олон халдварт өвчний суурь болж байгаа юм. Зайсангийн ундны уснаас гэдэсний савханцар вирус илэрснээс хойш савласан усны борлуулалт нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл манай улсын эрдэслэг цэвэр усны стандарт 50072022, байгалийн эрдэст усны свандарт 69552021 байдаг. Тэгэхээр савласан усанд шинжилгээ хийж түүврийн аргаар 19 ширхэг усыг энд авчирсан байна.

Эдгээр уснаас гурван ус шаардлага хангаж байгаа бөгөөд бид сар бүр ундны усны стандартын дагуу лаборторит шинжилгээ хийж стандартын зөрүүг тайлбарлаж хэлнэ. Манай улсад савласан ус үйлдвэрлэж буй ихэнх компаниуд крантны усыг шүүж боловсруулаад зарж борлуулдаг гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор усанд байх ёстой бүх элементийг шүүгээд ямар ч менаралгүй ус гаргачихсан байгаа юм.  Улаанбаатар хотын 50 хувь нь төвлөрсөн усан хангамжтой орон сууцанд амьдарч буй бөгөөд 30 хувь нь гэр хороололд амьдардаг буюу гүний цэвэр ус хэрэглэж байна. Харин Зайсан, Нүхт буюу өөрсдөө ус бохироо шийдсэн газрууд савласан ус хэрэглэж байгаа учраас усны асуудлыг яриахаас өөр аргагүй боллоо.

Ирэх долоо хоногт "дэлхийн жорлонгийн өдөр" болно. Улаанбаатар хотод одоогийн байдлаар 680 мянган нүхэн жорлон, 17 худаг байгаа бөгөөд яаралтай жорлонгийн тоог цөөлөхгүй бол цэвэр  ус уухад хэцүү болоод байна. Тогтоол борооны уснаас хүртэл гэдэсний савханцар вирус илэрсэн. Яагаад хүүхдүүд маань эмнэлгээс салахаа болиод байна гэхээр ундны устай шууд холбоотой. Дэлхийд нийт 6 төрлийн бохирдол байдгаас манайд үнэрийн, усны, агаарын, хөрсний гээд бүх төрлийн бохирдол байна. Ундны усны асуудал бол хэн нэгний асуудал биш. Нийгмийн эрүүл мэндийн асуудал юм. Мөн барилга нэмж барихаасаа өмнө тухайн газрын усны асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй шүү дээ" гэлээ. 

ВИДЕО: