Өнгөрөгч шөнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн таван этгээдийг илрүүжээ

Өнгөрөгч шөнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн таван этгээдийг илрүүжээ

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад энэ оны наймдугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хяналт шалгалтын ажиллагааг явууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд нэр бүхий дөрвөн шөнийн цэнгээний газрын ажилчид болон 178 үйлчлүүлэгч иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-28 насны Монгол улсын 4, ОХУ-ын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.