Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар АНУ-аас Монгол Улсад суух Батлан хамгаалахын атташегаар томилогдсон дэд хурандаа Жеймс Маллоег ЗХЖШ-т наймдугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Бригадын генерал Б.Баатар, дэд хурандаа Жеймс Маллоед Батлан хамгаалахын атташегаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон байна.