"Мидокалм 100мг+2,5мг/мл" тарилгын уусмалын үндсэн үйлчлэгч бодист үл мэдэгдэх хольц илэрсэн тул эргүүлэн татаж эхэлжээ

"Мидокалм 100мг+2,5мг/мл" тарилгын уусмалын үндсэн үйлчлэгч бодист үл мэдэгдэх хольц илэрсэн тул эргүүлэн татаж эхэлжээ

"Мидокалм 100мг+2,5мг/мл" тарилгын уусмал эргүүлэн татахаар болжээ. Учир нь "Мидокалм 100мг+2,5мг/мл" тарилгын уусмалын Толперизоны гидрохлоридын үндсэн үйлчлэгч бодист үл мэдэгдэх хольц илэрсэн байна.

Тиймээс “Гедеон рихтер” төлөөлөгчийн газраас Эрүүл мэндийн яаманд мэдэгдэл хүргүүлжээ. Энэ дагуу зах зээлээс А45009А цувралын дугаартай Мидокалм 100мг+2,5мг/мл тарилгын уусмалыг эргүүлэн татаж эхэлжээ. Тус тарилгын уусмалыг "Анар арвижих" ХХК, "Азифарм" ХХХ, "Дакалфарм" ХХК, "Моносфарм" трейд ХХК, "Монгол Эм Импекс Концерн" ХХК болон эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн эмийн сангуудад эргүүлэн өгч болох аж.