ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Гансүхийг томиллоо

ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Гансүхийг томиллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны наймдугаар сарын 08-ны өдрийн тушаалаар хурандаа Ц.Гансүхийг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын албан тушаалд томиллоо.

Хурандаа Ц.Гансүх нь 1985-2012 онд хилчин байлдагчаас хилийн салбарын орлогч, Хилийн боомтод бичиг баримтын шалгагч, орчуулагч, штабын дарга, ангийн захирагч, ХХЕГ-т хэлтсийн дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Элчин Сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, 2016-2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн, 2019-2020 Архивын ерөнхий газрын дэд дарга, 2020-2022 онд Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Захирагчийн албан тушаал тус тус хашиж байжээ.