Ж.Гарьдад холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

Ж.Гарьдад холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг шүүхээс дахин прокурорт буцаасан ч прокуророос эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ж.Гарьдын хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон Ж.Гарьдад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Гэхдээ шүүгдэгч Ж.Гарьд нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.