Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторитой болжээ

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторитой болжээ

Хуучин амбулатори өдөрт 500 хүртэлх хүнд үйлчилдэг байсан бол хүртээмж хоёр дахин нэмэгдэж 1000 хүртэлх хүнд бүрэн, цогц үйлчилгээ үзүүлнэ.

3400 метр мкв, 4 давхар, 200 автомашины зогсоолтой шинэ амбулаторийн барилгыг улсын комисс хүлээж авсан. Ирэх сарын гуравны өдрөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авна. Өмнөх амбулатори 40 өрөөтэй байсан бол шинэ амбулатори 88 өрөөтэй.

Кабинет бүр мэдээллийн цахим хөтөчтэй, үйлчилгээ хариуцсан тусдаа сувилагчтай байх зэрэг зохион байгуулалт хийжээ. Ингэснээр үйлчлүүлэгч олон дахин дугаарлах, өрөө дамжих гэх мэт хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ авах юм.