Эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт торгох ял оноожээ

Эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт торгох ял оноожээ

“Хас”-ын гэх тодотголтой өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт анхан шатны шүүхээс торгох ял оноожээ. 

Тодруулбал, Ч.Ганхуяг, Б.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клабаар үйлчлүүлж байхдаа бусадтай маргалдаж, улмаар Ч гэх эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан байдаг. Улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийг өмнө нь анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч нарт торгох ял оноосон ч Ч.Ганхуяг, Б.Золбоо нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаар тус шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон юм. Энэ дагуу анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд Ч.Ганхуяг, Б.Золбоо нар нь торгох ял оноосон байна.