Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд Авто тээврийн үндэсний төвөөс автомашины улсын дугаарын дуудлага худалдаа явуулдаг.
Тус төвөөс дуудлага худалдаагаар зарагдсан дугааруудын дундаж үнийг танилцуулж байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаагаар нийт 11930 дугаар худалдан борлуулж 21 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөөх санд төвлөрүүлжээ. Та бүхэн https://auction.transdep.mn/ хаягаар дуудлага худалдаанд оролцох боломжтой.