Японы Токио хотноо болсон 62 дахь удаагийн “Miss International” гоо бүсгүйн тэмцээний шилдэг 20 оролцогчийн нэгээр Монгол улсаа төлөөлөн оролцсон Б.Сувд-Эрдэнэ шалгарлаа.
Тэрбээр 21 настай, АШУҮИС-ийн шүдний эмчийн ангийн оюутан, волейбол тоглодог, ардын дуу дуулдаг бөгөөд энэ удаагийн тэмцээний ялагчаар Вьетнамын мисс Хюинь Тхи Тхань Тхюи тодорлоо. Тэрбээр тус тэмцээнд оролцсон анхны вьетнам мисс болж, улмаар түрүүлснээр түүхэн амжилтын эзэн болжээ.