Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Улаанбаатар хотод 2024 оны аравдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна.