Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо болсон бүсний ангилалтай Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Г.Лхагвабатыг Арвайхээр сумын ЗДТГ-ын хамт олон нь хүлээн авч, хүндэтгэл илэрхийлжээ.
Энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд дэлхийн 137 орны 9000 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголоос 67 тамирчин оролцож, 4 алт, 10 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн юм. Өвөрхангай аймгийн “Соёмбо” дэвжээний тамирчин Г.Тэгшбаяр пара төрөлд барилдан дэлхийн аваргын мөнгөн медаль, Г.Лхагвабат хүрэл медалийн эзэд боллоо.
Г.Лхагвабат нь Жюү жицүгийн спортоор 2024 оны нэгдүгээр сараас эхлэн хичээллэж эхэлсэн байна. Мөн 2016 онд Хятадын Хуань Шиань хотод зохион байгуулсан агаарын теннисний тэмцээнээс хүрэл медаль, 2016 онд Зүүн Азийн Тусгай олимпоос агаарын теннисээр алтан медаль, 2023 онд ХБНГУ-ын Берлин хотноо болсон Тусгай олимпын дэлхийн зуны 16 дугаар наадмаас тусгай байрын шагнал хүртэж, агаарын теннис, бочи төрлөөр улс, аймгийн аварга болж байжээ. Тэрбээр Арвайхээр сумын ЗДТГ-ын үйлчилгээний албанд ажилладаг бөгөөд сумын Засаг дарга Б.Ганбат түүнд баяр хүргэж, талархал хадгалууллаа.