Айлын гурван өрөө байр шатаж, утаажилтын бүсээс 81 иргэнийг гарган 16-д нь эмнэлгийн тусламж үзүүлжээ

Айлын гурван өрөө байр шатаж, утаажилтын бүсээс 81 иргэнийг гарган 16-д нь эмнэлгийн тусламж үзүүлжээ

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд айлын байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.11.13/ 17:28 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын 107 метр2 3 өрөө байр шатаж байсныг унтраажээ. Утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан бөгөөд Нийслэлийн Аврах ангийн аврах бүлгийн эмч 16 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд иргэн О-ын 6х5 метрийн хэмжээтэй  галлагааны өрөөний  дээврийн хэсэг шатсан байна. Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах ангийнхан утаажилтын бүсээс 7 иргэнийг гаргажээ.