"Энэтхэгт иогоор хичээллэхээр ирээд төөрсөн монгол иргэнийг олж, эсэн мэнд Элчин сайдын яаманд нь хүлээлгэн өгсөн" гэж "India Times" мэдээлжээ

"Энэтхэгт иогоор хичээллэхээр ирээд төөрсөн монгол иргэнийг олж, эсэн мэнд Элчин сайдын яаманд нь хүлээлгэн өгсөн" гэж "India Times" мэдээлжээ

Энэтхэг Улсад очоод төөрсөн Монгол залууд тус улсын Пратапгарх хотын цагдаагийн байгууллага тусламж үзүүлж, Дели дэх Монголын Элчин сайдын яаманд хүргэжээ. Мөн удахгүй Монгол руу буцаах бөгөөд уг иргэн нь 37 настай Б.Хүрэлбаатар гэх иргэн аж.

Монголын ЭСЯ-наас Энэтхэгийн Пратапгарх хотын цагдаагийн газраас тус иргэнд тусалсан хүчин чармайлтыг нь үнэлж, талархал илэрхийлсэн байна. Үйл явдлын талаар тус улсын албаны төлөөлөгчид хэлэхдээ, "11-р сарын 6-нд Пратапгарх дахь Антоогийн ойролцоо бие муутай гадаад иргэн олдсон тухай UP 112 тусламжийн утсанд яаралтай дуудлага өгсөн.

Хэргийн газарт цагдаагийн баг очиход уг эрэгтэйн биеийн байдал муу байгааг олж мэдэж, тэр даруй эмнэлэгт хүргэсэн.

Бид эхлээд түүнийг хордуулсан гэж сэжиглэж, эрүүл мэндийг нь тогтворжуулахад анхаарлаа хандуулж байсан. Түүнд ямар ч бичиг баримт байхгүй тул бид түүний иргэншил, зорчсон зорилгыг нь тогтоох боломжгүй байсан. Улмаар 11-р сарын 8-нд түүний ​​биеийн байдал сайжирсан. Бид балба, хятад, солонгос хэлээр үг хэрэглэж ярьсан ч ямар ч хариу өгөөгүй. Биднийг монгол хэлээр зарим үг хэрэглэхэд тэр хариулж, бид түүнийг монгол иргэн гэдгийг мэдсэн” гэжээ. Мөн тэрбээр Энэтхэгт иогоор хичээллэхээр ирсэн бөгөөд Балбаас Энэтхэгт нэвтэрсэн боловч хэзээ Энэтхэгт орж, Пратапгархад хэрхэн хүрсэнээ санахгүй байгаа аж.