ОХУ-д болсон хүчтэй цасан шуурганы улмаас Монгол зорчигчидтой автобус Алматы хотод саатжээ

ОХУ-д болсон хүчтэй цасан шуурганы улмаас Монгол зорчигчидтой автобус Алматы хотод саатжээ

Өчигдөр /2024.11.13/ ОХУ-д болсон хүчтэй цасан шуурганы улмаас Алматы-Оскемен чиглэлийн хурдны замыг хааж, Монголоос Алматы руу явж байсан автобус саатсан байна. 

Уг автобусанд 23 зорчигч зорчиж явсаны 19 нь Монгол иргэн, 4 нь Казахстан Улсын иргэн байжээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс автобусны хажууд цагдаагийн пост байрлуулж, хэв журам сахиулж, тусалж байсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлжээ. Улмаар цаг агаарын хүнд нөхцөлд хууль сахиулах байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж, замыг яаралтай нээсэн байна. 

Эх сурвалж: Soz media