Л.Энх-Амгалан: Цэргийн тэтгэвэрт гарах хугацааг уртасгах, тэтгэмжийг бууруулах талаар нэг ч хууль, эрхзүйн өөрчлөлт оруулахгүй

Л.Энх-Амгалан: Цэргийн тэтгэвэрт гарах хугацааг уртасгах, тэтгэмжийг бууруулах талаар нэг ч хууль, эрхзүйн өөрчлөлт оруулахгүй

"Цэргийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, нэг удаа олгодог 36 сарын урамшууллыг хасна" гэдэг мэдээлэл олон нийтийн дунд яригдаж эхэлсэн. Энэ талаар ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг хийжээ. 

Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалын сангаас тусдаа хуулиар зохицуулдаг.  Монгол Улсын 2025 оны улсын төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд ч өөрчлөлт ороогүй.  

Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдал гэсэн 10 байгууллагын албан хаагчид бол улс орныхоо аюулгүй байдал, халдашгүй байдал, болзошгүй эрсдэл, осол, гамшгаас ард иргэд, эх орноо авран хамгаалдаг хүндтэй үүрэгтэй хүмүүс. 

Та бүхний тэтгэвэрт гарах хугацааг уртасгах, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хууль, эрхзүйн өөрчлөлтийг оруулахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Харин өөрийнхөө хүсэлтээр албандаа ажиллах сонирхолтой бол тэр боломжоор нь хангадаг. Мөн адил тэтгэвэрт гараад өөр ажил эрхлэх сонирхолтой бол тэр боломж бололцоогоор нь хангаж өгдөг нийгмийн хамгааллын цогц арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна гэжээ.  




Өнөөдөр морь өдөр

22 минутын өмнө