Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан архидан согтуурсан үедээ зодоон хийж, хүний биед гэмтэл учруулсан тухай мэдээлэл гарсан.
Тодруулбал, Д.Дэлгэрсайхан нь энэ сарын 9-нд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх УБЕГ буюу ажлын байрандаа архидан согтуурч бусдын биед гэмтэл учруулсан талаар ЦЕГ мсэдээлсэн юм. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүний ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх аж.