"Импортоор оруулж ирж буй автомашинд улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа"

"Импортоор оруулж ирж буй автомашинд улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа"

Импортоор орж ирж буй машинд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Иргэн, "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн хүрээнд хүний эрхийг хязгаарласан хэд хэдэн заалт гаргасан байна. Тодруулбал, НИТХ-аас Улаанбаатарт олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хэмжээг 730 мянга гэж тогтоосон. Мөн Нийслэлийн Засаг даргаас тээврийн хэрэгслийн тоо 730 мянгаас буусан тохиолдолд шалгуур үзүүлэлтээр улсын дугаар олгоно гэж заасан байдаг. Ийнхүү хуулийн зорилтуудыг харахад түгжрэл бууруулах гэж байгаа мэт боловч түгжрэл бууруулах хүрээнд өмнө нь улсын дугаараар хязгаарлах зэрэг олон арга хэмжээг авсан ч үр дүнд хүрээгүй. Мөн төрийн өмчийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн дугаарыг цэнхэр, цахилгаан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ногоон өнгөтэй болгож, улсын дугаарын хязгаарлалтанд оруулаагүй ч үр дүнд хүрээгүй. Мөн хотын А бүс рүү ороход мөнгө төлдөг болох шийдвэрийг гаргах гэж оролдоод иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн хөдөө орон нутгаас хотод ирж таксинд яваад түгжрэл үүсгээд байгаа тул такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл заавал авдаг болно гэсэн ч түгжрэл буусангүй. Ийнхүү хамгийн сүүлд нь автоамшины тоог 730 мянгад барьж, заавал он залуу үнэтэй машин авах шаардлагыг тавиад байна. Өмнөх хязгаарлалтууд үр дүнд хүрээгүй тул энэ удаад ч үр дүнд хүрэхгүй. Түгжрэл бууруулах хүрээнд дэд бүтцээ шийдэж, арга хэмжээ аваагүй байж иргэдийн эрхийг боомилж байгаад гомдолтой байна. Энэ нь иргэдийн тэгш байх эрхийг зөрчиж буй Үндсэн хуульд харшилсан асуудал. Иймд бид УИХ-аас өнгөрсөн жил гаргасан хууль, НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж нь хүний эрхийг зөрчиж, хүний эрхийг хязгаарлаж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байна" гэлээ.