Нүхэнд унасан 65 настай эмэгтэйг ОБЕГ-ын алба хаагчид эсэн мэнд гаргажээ

Нүхэнд унасан 65 настай эмэгтэйг ОБЕГ-ын алба хаагчид эсэн мэнд гаргажээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт нүхэнд хүн унасан, гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д /65 настай, эмэгтэй/ 2 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 13 минут ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.