"Жүр үр"-ийн бялууны үнэ энэ сарын 1-ээс 20 хувиар нэмэгджээ

"Жүр үр"-ийн бялууны үнэ энэ сарын 1-ээс 20 хувиар нэмэгджээ

Үндэсний үйлдвэрлэгч "Жүр үр" компанийн бялууны үнэ энэ сарын нэгнээс 20 хувиар нэмэгджээ. 

Өөрөөр хэлбэл, тус компани ажилчдын цалин хөлс зэрэг урсгал зардал нэмэгдсэнээс үүдэж бялууны үнээ 20 хувь хүртэл нэмсэн ба зах, дэлгүүрээр жижиглэн борлуулдаг үйлчлүүлэгчдэдээ дээрх тайлбарыг өгчээ.

Дашрамд сонирхуулахад, "Жүр үр" компани нь өнөөдрийн байдлаар 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай аймгуудад салбараа нээн ажиллуулж байна.