Өвөрхангайн Зүүнбаян-Улаан сумын багш, ажилчдын амьдардаг байрны дээвэр нурж, цахилгаан шон унах аюултай нөхцөл үүсчээ

Өвөрхангайн Зүүнбаян-Улаан сумын багш, ажилчдын амьдардаг байрны дээвэр нурж, цахилгаан шон унах аюултай нөхцөл үүсчээ

Өвөрхангай аймагт багш, ажилчдын амьдардаг байрны дээвэр нурсны улмаас эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн багш, ажилчдын амьдардаг 22 дугаар байрны дээвэр нурж, цахилгаан шон унах аюултай нөхцөл байдал үүсчээ. Мөн зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг барилгыг засаад удаагүй байсан гэх бөгөөд тендерт шалгарсан компани хоёр сарын ажлаа дуусгаж, сумын удирдлагуудад хүлээлгэж өгөөд удаагүй байсан гэнэ.