Төгрөгийн хадгаламж өмнөх оноос 5,7 их наяд төгрөгөөр нэмэгдлээ

Төгрөгийн хадгаламж өмнөх оноос 5,7 их наяд төгрөгөөр нэмэгдлээ

Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 415.7 (2.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 (38.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал төгрөгийн хадгаламжийн 17.6 (85.3 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 3 (14.7 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Мөн валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 53.8 (1.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 621.7 (12.3 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна.