Сүхбаатар дүүргийн засаг дарга М.Алтангэрэлийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ хэвтэрт ортол нь зодож танхайрсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 23:45 цагт Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн.