Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3...+5 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.