Өнөөдөр Ховд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна. Улаанбаатарт оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.