Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украинд явуулж буй тусгай ажиллагааныхаа зорилгыг өөрчлөхгүй гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Тодруулбал баасан гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр Песков “Путин зорилгоо хэвээр үлдээнэ гэж удаа дараа мэдэгдсэн” гэжээ. Мөн АНУ-ын сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамптай Путин ярилцахад бэлэн гэж Кремль мэдээлж байсан бөгөөд ярилцах нь дайныг зогсоох алхмын эхлэл байж магадгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байгаа аж. Гэвч Путин, Трамп нар дайны талаар ярилцахгүй, Кремлийн зорилго хэвээр байхыг Песков сэтгүүлчдэд онцолсон юм. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард Путин энхийн хэлэлцээ хийх нөхцөлөө бэлэн болгож, Украиныг “NATO”-д элсэх хүсэлтээсээ татгалзах шаардлагатайг сануулсан. Тэрбээр Пүрэв гаригт үүнийг дахин сануулж, Украин алдсан дөрвөн бүс нутгаа Оросын эзэмшилд олгох ёстой гэжээ.
Эх сурвалж: Nexta news