"Интермед" эмнэлэг цахим халдлагад өртөж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйжээ

"Интермед" эмнэлэг цахим халдлагад өртөж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйжээ

"Intermed Hospital Mongolia"-г  Москвад төвтэй "SpaceBears" бүлгэм хакердаж, бүх өвчтөнүүдийн хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хулгайлсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Цахим аюулгүй байдлын менежмент, заналхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "HackManac"-ийн мэдээлснээр, аравдугаар сарын 30-ны өдөр тус эмнэлгийн цахим дата руу халдсан аж. Мөн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 50 мянган ам.доллароор борлуулж магадгүй гэсэн бөгөөд нийт 230 гаруй өвчтөний мэдээлэл ил болоод байна. 

Тэгвэл "Интермед" эмнэлгийн зүгээс дээрх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажэ. Уг мэдэгдэлд, "Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдл үүссэнд хүлцэл өчиж байна" гэжээ.