"Улаанбаатар төмөр зам" ХНН зорчигчийн 10 галт тэргэндээ старлинк суурилуулжээ

"Улаанбаатар төмөр зам" ХНН зорчигчийн 10 галт тэргэндээ старлинк суурилуулжээ

"Улаанбаатар төмөр зам" ХНН зорчигчийн галт тэргэнд старлинк үйлчилгээ нэвтрүүлж эхэлжээ. 

Тодруулбал, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс эхний ээлжинд Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн 10 вагонд старлинк суурилуулсан бөгөөд цаашид илүү олон болгошх төлөвлөгөөтэй байгаа аж.

"Старлинк" компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд, Япон, Филиппин зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын өндөр хурдны интернэтийн сүлжээг бий болгож байна. Тус төсөл Монгол Улсад хэрэгжсэнээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрд интернэт хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед мөн малчин тариаланчид, тээвэрчид, аялал жуулчлалын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд онц чухал ач холбогдолтой билээ.