Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоожээ

Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоожээ

"Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн зам дээр  машинд дайруулсан хүн байна" гэх дуудлага мэдээллийг өчигдөр /2024.11.07/ шөнийн 01.20 минутын орчимд цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад, 44 настай, эрэгтэй “Э” нь “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 28 настай, эмэгтэй, “С”-ийг мөргөж, амь насыг нь хохироосон нь тогтоогджээ. Түүнчлэн Э нь ослын газрыг орхиж, зугтаан Сүхбаатар дүүрэгт жолоодож явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг олж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нөхөн үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулаад байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т жолооч нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх үүрэгтэй гэж заасан байдаг.