Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 11.07-ны өдрийн 09:04 цагт тус дүүргийн Онцгой байдлын алба хүлээн авсан аж. Тодруулбал тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг дуудлагын дагуу очиход иргэн Б-ын "Crown" загварын суудлын автомашин шатаж байсан бөгөөд гаар дээр нь ажиллаж унтраажээ. Иймд иргэд та бүхнийг үүсэж буй аюулаас урьдчилан сэргийлэн болгоомжлохыг анхааруулж байна.