Филиппин Улсын нийслэл Манила хотноо "Miss Earth" тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Пүрэвжалын Цэлмэг оролцож байгаа юм.
Одоогийн байдлаар тэрбээр олон нийтийн цахим санал асуулгаар эхний тавд бичигдэж байгаа бөгөөд энэ амжилтанд хүрсэн Азийн цор ганц хүн болоод байна. Монголын мисст санал өгөхийг хүсвэл missearth2024.1voting.com холбоосоор хандан санал өгөх боломжтой юм. Сонирхуулахад, Дэлхийн улс орнуудын 80 гаруй гоо бүсгүй оролцож буй уг тэмцээний финалын шат энэ сарын 09-ний өдөр болох бөгөөд Монголоос оролцож буй мисс П.Цэлмэг нь шүдний эмч мэргэжилтэй нэгэн юм.