Засгийн газрын ордноос явдаг автобусны үйлчилгээг маргаашаас зогсоохоор боллоо

Засгийн газрын ордноос явдаг автобусны үйлчилгээг маргаашаас зогсоохоор боллоо

Өнгөрсөн есдүгээр сарын 2-ны өдөр "20 минутын хот" үндэсний хороо анхдугаар хурлаа хийж, нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд үндсэн гурван асуудлыг шийдвэрлэсний нэг нь “Автомашинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая” аян буюу төрийн алба хаагчдыг нийтийн тээвэрт суулгах байв.

Улмаар Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж, АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол чиглэлд автобус үйлчилж байсан.

Тэгвэл өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явах АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг маргаашнаас буюу энэ сарын 8-наас зогсоох шийдвэр гаргажээ.