Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэлхийн тэргүүлэх их дээд сургуульд боловсрол эзэмшиж, дэлхийн шилдэг компанид ажиллаж байсан туршлагатай хэмээн Ж.Танагийг "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн Н.Баганбандийн оронд томилж байсан билээ.
Тухайн үед УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилладаг Ц.Жамбалдоржийн охиныг ийнхүү "Оюу толгой"-н ТУЗ-д томилсон нь олны анхаарал татаж, нэлээдгүй хэл ам дагуулж байсан. Тэгвэл Ж.Тана нь саяхан дээрх ажлаа хүлээлгэн өгсөн байна. Харин ямар шалтгаанаар "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүний ажлаа өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.