С.Эрдэнэболд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүх боломж байгаа эсэх талаар анхаарал хандуулан ажиллаж байна

С.Эрдэнэболд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүх боломж байгаа эсэх талаар анхаарал хандуулан ажиллаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч өнөөдөр /2024.11:05/суулт зарласан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ар гэрийнхэнтэй нь уулзлаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Монгол Улсын иргэн үндсэн хуулиараа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Энэ сарын 24-ний өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхцөл байдалтай нь танилцах талаар зохих ёсны шүүхийн байгууллагад хандсан, үүний дагуу зөвшөөрөл гарсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй нэг цагийн турш уулзсан. Уулзалтын хүрээнд дарамт шахалт байгаа эсэх мөн хүний эрхийн зөрчил байгаа эсэх талаар лавлаж тодруулсан. Энэ шүүх хурлыг аль болох нээлттэйгээр зохион байгуулах, зөвхөн хаалттай хэргийг нь хаалттай шүүх хэрэгтэй гэж харж байна. Нээлттэй шүүх боломж байгаа эсэх талаар анхаарал хандуулан ажиллаж байна.