Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүргээ хэрэгжүүлэхийг Нийслэлийн хяналт шалгалтын газраас анхааруулж, мэдэгдэл хүргэлээ.
Тодруулбал уг мэдэгдэлд аюулгүй байдлыг хангах, орчны 50 метрийн цэвэрлэгээ, үйлчилгээ, өвлийн цагт халтиргаа гулгааг арилгах, өөрийн эзэмшлийн газрын хашаа хайсны аюулгүй байдлыг хангуулах, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдэрсэн хэсгийг засах, орон сууцны байранд лифтний засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэх, барилгын гадна фасадын өнгө үзэмжийг сайжруулахыг шийдэх үүрэг өгсөн аж. Мөн энэ оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, байцаагч нар чиглэл тус бүрээр хяналт шалгалтыг хийхэд аюулгүй байдал алдагдсан, ойр орчмын 50 метр хүртэлх газарт цэвэрлэгээ, үйлчилгээг хийхгүй зөрчил түгээмэл байна.Харин албан байгууллагуудад мэдэгдлийн хүрээнд хийсэн ажлыг 2025 оны хяналт шалгалтад тусгаж, гүйцэтгэлийг шалгах аж. Засгийн газрын 2011 оны тогтоолоор үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны хугацаатай үүрэг даалгавраар хэрэгжилтийг хангуулах үүрэгтэйг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлсэн аж.