Манай улсын хувьд "халамжаас хөдөлмөрт" шилжих бодлогыг бодитой хэрэгжүүлэхийг зорьж буй. Тэгвэл энэ талаар Солонгос улсын загвараас суралцах зүйл олон байгаа талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлжээ.
БНСУ-д ажил мэргэжлийн ур чадварыг сайжруулах олон төрлийн хөтөлбөр хэрэгждэг бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ёндунпу дүүргийн Хөдөлмөр, халамжийн төв ажилладаг байна. Энэхүү Хөдөлмөр халамжийн төв нь үйлчилгээгээ халамж биш хөдөлмөр эрхлэлт дээр тулгуурлаж, нийт үйлчилгээнийхээ 90 хувийг цахимаар үзүүлдэг виртуал хөтөчтэй аж. Тус төвөөр өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг бөгөөд ажил хайж буй иргэд юун түрүүнд сэтгэлзүйн тест өгөх боломжтой гэнэ.
Мөн бага насны хүүхэд саатуулах, хуурайлах, хөхүүлэх өрөө, цусны даралт хэмжих, анхан шатны тусламж үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэр зэрэг хэрэгцээт зүйлүүдийг цөмийг нь шийдэн өгчээ. Тус төв нь ажил мэргэжлийн ур чадвар сайжруулах олон төрлийн үйлчилгээг санал болгодог байна. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжээ тогтоолгохдоо заавал хүнтэй харьцахгүйгүээр Виртуал хөтөчөөсөө хэрэгтэй бүх мэдээллээ авч болох боломжтой аж.