БНСУ-ын Кёнгидогийн Сувон мужийн цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй насны монгол иргэн согтууруулах ундаа хэрэглэж, улмаар цуг байсан монгол иргэний амийг хөнөөсөн хэрэг гарч, цагдаад баривчлагдсан талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.
Тус улсын Сувон хотын цагдаагийн байгууллагаас өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр мэдээлснээр, Монгол Улсын иргэн А нь Сувон хотын Гвонсонгу дахь цэцэрлэгт хүрээлэнд өөрийн танил Б (30-аад настай монгол иргэн)-тэй архи ууж байгаад улмаар Б-г хутгалж, хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байна. Уг хэрэг энэ сарын 2-ны 20:20 цагийн орчимд гарсан гэжээ.
Хутгалуулж амиа алдсан монгол иргэн Б нь хууль бус цагаач байсан нь тогтоогджээ. Мөн А, Б нар нь хоёул монгол иргэд бөгөөд Б нь А-ийн эхнэрт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн байна. Мөн хэргийн талаар тус улсын цагдаагийн байгууллагаас “Хэрэг үйлдэгч А нь урьдчилан зэвсэг бэлтгэж, хэрэг үйлдэхээр төлөвлөж байсан бололтой. Хэргийг нарийвчлан шалгаж байна” гэжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.