ВИДЕО: Дахин төлөвлөлтийг дэмжиж "Дэлгэрэх аппартмент”-д итгэж газраа чөлөөлсөн иргэд орох оронгүй, түрээсийн байраар амьдарч байна

ВИДЕО: Дахин төлөвлөлтийг дэмжиж "Дэлгэрэх аппартмент”-д итгэж газраа чөлөөлсөн иргэд орох оронгүй, түрээсийн байраар амьдарч байна

Ашиглалтанд ороогүй байхад нь мөнгөө өгч захиалга өгсөн ч байрандаа орж чадалгүй олон жил болж байна гэх иргэд олширч, энэ төрлийн залилан газар аваад байна. Улмаар шүүх, цагдаад хандсан ч багадаа 2-3 жил шүүхийн шатанд гэнэ. Иймд бид иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс үүнтэй төстэй нэгэн хэргийн талаар сурвалжилж, олон жил байрандаа орж чадалгүй яваа эмэгтэйтэй ярилцсан юм.

ВИДЕО:

-2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАТАНД ОРОХ ОРОН СУУЦАНД БАЙР ӨГНӨ ХЭМЭЭН ГЭРЭЭЛЖ, "ДЭЛГЭРЭХ АППАРТМЭНТ"-Д ГАЗРАА ӨГСӨН Ч ОДООГ ХҮРТЭЛ БАЙРАА АВЧ ЧАДААГҮЙ БАЙНА-

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн хойд талд байрлалтай “Дэлгэрэх аппартмэнд” гэх барилгыг баригдаж байх үед нь газраа чөлөөлж өгсөн З.Сэлэнгэ гэх эмэгтэй одоог хүртэл байраа авч чадаагүй байна. Тэрбээр анх газраа өнгөрсөн оны тавдугаар /2023.05/ сард чөлөөлж өгсөн бөгөөд 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтанд орох 4-р ээлжийн байрандаа хоёр өрөө байр өгөх нөхцөлтэйгөөр гэрээлж газраа “Дэлгэрэх аппартмэнт”-ийг барьж буй “Дэлгэрэх таван чандмань” гэх компанид газраа өгчээ. Улмаар 2024 оны дөрөвдүгээр улирал болж, байрандаа орох талаар асуун сураглахад,

"Дэлгэрэх таван чандмань" ХХК-аас, "2025 онд баригдаж эхлэх байрандаа оруулна. Гэрээ байгуулахдаа дөрөвдүгээр ээлжийн барилгадаа оруулна гэж заасан байгаа. Тэр барилга маань ирэх жил буюу 2025 онд баригдаж эхэлнэ”

гэх тайлбарыг өгчээ.

Ийнхүү арга мухардсан тэрбээр манай сайтад хандсан юм. “Дэлгэрэх аппартмэнд” захиалгаа авч, эхнээсээ оршин суугчдаа байрандаа оруулаад эхэлжээ. Гэвч гэрээ хийж, газрыг нь авсан иргэддээ заасан хугацаандаа байрыг нь өгөхгүй байгаа гэх асуудлаар хохирч байгаа иргэд олон байгаа гэнэ. Уг орон сууцны хорооллыг барьж буй “Дэлгэрэх таван чандмань” ХХК-ийн захирлаар Э.Мөнх-Од гэх хүн байх бөгөөд одоогийн байдлаар нийт таван блок барилга баригдсан байна.

-ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭД ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА-

Газрыг нь авсан иргэддээ анх 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтанд орох барилгаасаа өгнө гэж хэлсэн ч одоо болохоор “Манай дөрөвдүгээр ээлжийн барилга 2025 онд баригдаж эхэлнэ. Та бүхэнтэй гэрээ байгуулахдаа он, сар дээрээ андуурсан юм шиг байна” гэх тайлбарыг өгөх болжээ. Ийнхүү газраа “Дэлгэрэх таван чандмань” ХХК-д өгөөд өөрсдөө орох оронгүй үлдсэн иргэд хоёр жил байр түрээслэн амьдарч байна. Улмаар цаашид дахин 2-3 жил байр түрээслэн амьдрах нөхцөл байдал үүсчээ. Улмаар хохирсон иргэд хууль шүүхийн байгууллагад хандах хүсэл байгаа ч дор хаяж 2-3 жил шүүх дээр хэрэг хэлэлцэгддэг учраас цаг хугацаа, мөнгө төгрөгөөр хохироод үлдэнэ хэмээн бодож, арга мухарджээ. 

Ийнхүү дахин төлөвлөлтийг дэмжиж, “Дэлгэрэх аппартмэнт”-д газраа өгсөн иргэд олон жил байрандаа орж чадалгүй түрээсийн байраар амьдарч байгаа бөгөөд дахиад 2-3 жилийн хугацаанд түрээсийн байр хэсэж амьдрах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Эдгээр иргэдийн гол хүсэл бол ердөө л 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтанд орох байрнаас нь авч, ядаж орох оронтой болохыг хүсэж байгаа гэнэ. 




Өнөөдөр цэлмэг байна

21 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

22 цагийн өмнө