Энхийг сахиулагчдын гуравдугаар ээлж өнөөдөр эх орондоо ирлээ

Энхийг сахиулагчдын гуравдугаар ээлж өнөөдөр эх орондоо ирлээ

Энхийг сахиулагчдын гуравдугаар ээлж өнөөдөр буюу Монгол бахархлын өдөр эх орондоо ирлээ.
 
Тодруулбал, БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд  үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн гуравдугаар цуврааны энхийг сахиулагчдыг Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нар угтан авч, баяр хүргэсэн юм. Мөн хурандаа С.Баяр-Очир энхийг сахиулагчдыг тээвэрлэн авчирсан “МИАТ” ТӨХК-ийн “Чингис хаан” онгоцны хөлгийн ахмад Б.Очирбатаар ахлуулсан нисгэгчдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, үргэлжлүүлэн офицер, ахлагч бүрт баяр хүргэж, эх орондоо тавтай морилохыг урилаа.
 
 



Өнөөдөр тахиа өдөр

56 минутын өмнө

Өнөөдөр бич өдөр

1 хоногийн өмнө