“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулж Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулж Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулж Сүхбаатарын талбайд Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Их эзэн Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн бөгөөд Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл болж ирсэн билээ.