Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ

Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тодруулбал,

• Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:   - 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь   - 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь

• Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.

Хөнгөлөлтөд хамрагдахдаа,

• Өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх

• Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх

• Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөлийг хангасан байх бөгөөд хөнгөлөлт 11 дүгээр сарын дараа оны 4 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилнэ.