Швед улсын аравдугаар сар Монголын энх тайванч соёлоор амьсгалж өнгөрчээ.
Учир нь Нобелийн Энхтайваны шагналтан зарлах ёслолд Монголын энх тайванч соёлыг түгээгч Б.Наранбадрах оролцож, санал бодлоо солилцжээ. Үүнээс гадна Б.Наранбадрахын тухай Герман, Францын хамтарсан ARTE телевизийн “Адуу аврагч” баримтат кино олны анхаарлыг татаад байна. Энэхүү баримтат кино нь, адуугаар дамжуулан Монголчуудын өрөвч нинжин сэтгэл, амьтан, хүн, байгалийг нэгэн ижил сэтгэлээр хүндэтгэн, хайрладаг өв уламжлал, ёс заншил, малчин ахуйн соёл хүмүүжлийг дэлхийд таниулж буй аж.
Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Монгол адууны диваажин” бодлого хөтөлбөрийг санаачилж, дэлхийд төлөөлж буй Батхүүгийн Наранбадрах нь 2022 оноос олон улсад "Unconditional love is the secret ingredient for peace " ярилцлага, илтгэлээр дамжуулан Монгол хүний үнэт чанарыг таниулан түгээж байгаа билээ.
ВИДЕО: