Ил галаар автомашины мотор, бусад явах эд ангийг халаахгүй байхыг анхаарууллаа

Ил галаар автомашины мотор, бусад явах эд ангийг халаахгүй байхыг анхаарууллаа

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа.

Өвлийн цагт царцсан, хөлдсөн автомашины мотор, явах эд ангийг ил галаар халааж, улмаар гал алдах эрсдэл өндөр байдаг. Онцгой байдлын байгууллагад ч энэ талаарх дуудлага мэдээлэл их ирдэг аж. Тиймээс зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байхыг анхаарууллаа.