Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 07-ны өдөр товлогдлоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 07-ны өдөр товлогдлоо

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. 

Түүнийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Харин тэрбээр энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гараад байсан юм. Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал ирэх арваннэгдүгээ сарын 07-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө